Хөвсгөл аймагт өчигдөр /2020.05.14/ түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болсон байна.
Тодруулбал, өчигдөр Хөвсгөл, Завхан, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймагт борооны өмнөх хүчтэй хуй салхи босч, түр зуурын шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүсэн ойролцоогоор 26 минут үргэлжилсэн байна.
Энэхүү түр зуурын хүчтэй шороон шуурганы улмаас томоохон гамшиг, осол бүртгэгдээгүй. Харин Их-Уул сумын нутагт Эрдэнэт, Булган чиглэлийн өндөр хүчдэлийн шугамын шон унасан байна.