ЭМЯ-наас Ковид-19-ийн талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
“Өнөөдөр 5 хүн эмчлэгдэж ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналт руу шилжсэн сайхан мэдээ байна. Ингээд бид өнгөрсөн хугацаанд нийт 20 хүнийг эдгээж, ХӨСҮТ-ээс гаргалаа. Өнөөдөр эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн 5 хүний 4 нь оюутан бөгөөд 1 нь 55 настай эмэгтэй байна. Эдгээр хүмүүс дундаас хамгийн удаан эмчилгээн хийлгэсэн нь 55 хоног эмчлэгдэж, зарим нь 25, зарим нь 30 хоног эмчлүүлсний эцэст ийнхүү эдгэж, эмнэлгээс гарч байна” гэлээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар /2020.05.15/ нийти тохиолдол 98 бүртгэгдэж, 20 хүн эдгэрч гарсан ба одоогоор 78 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 171 хүн байна.
Харин өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа.