Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтад хамтрах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг 27,3 тэрбум төгрөгөөр залилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтад хамтрах нэрээр БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 27.3 тэрбум төгрөг залилсан монгол иргэдийн талаар мэдээлэл өглөө.

"Монгол УЛсын иргэн Б, К нар БНХАУ-ын иргэн В-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллах хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг нийт 27.3 тэрбум төгрөгийг авч залилсан хэрэг байна.

Уг хэрэг анхан шатны шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Шүүхэд шилжүүлснээс хойш цар тахлын улмаас нэг, өмгөөлөгчийн хүсэлтээр дөрөв, шаардлагатай гэрч шүүх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар нэг нийт зургаан удаа шүүх хурал хойшлогдоод байна" гэсэн юм.

“Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар 4 сая доллар шилжээд гарчихсан хэргийг хэрэгсэхгүй болгосон“
“Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар 4 сая доллар шилжээд гарчихсан хэргийг хэрэгсэхгүй болгосон“
 
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.