Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Батзул: Тендер шалгаруулалтыг 30 хоногт бүрэн зохион байгуулдаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд нь мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул ЗГ-т өргөн мэдүүлсэн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шинэчилсэн найруулгын төсөл"-ийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Энэ нь тендерийн харилцааг зохицуулж байгаа хууль юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт худалдан авах ажиллагаан дахь хүний оролцоог бууруулах, мэдээллийн технологид тулгуурлан цахим худалдааг бий болгох мөн богино хугацаанд тендерийн шалгаруулалтыг хийх үүднээс хэд хэдэн зорилт дэвшүүлээд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсрууллаа. Үүнд,

  • Хүний оролцоог бууруулна. Энэ нь тендерт оролцож буй компаниудаас шаарддаг 70 орчим материалыг хувилан авч, баталгаажуулдаг байсныг зогсоож төрийн байгууллага хувийн байгууллагаас мэдээллийг авдаг байх, мэдээллийг үнэн зөв байдлыг баталгаажуулдаг байх.
  • Түргэн шуурхай тендерийг зохион байгуулна. Энэ нь худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй хорооны гишүүд цөөн материал үнэлнэ. Тиймээс тендер шалгаруулалтыг үнэлэх процессыг богино хугацаанд хийнэ. Тендерийн шалгаруулалтыг ажлын 30 хоногт бүрэн шалгаруулдаг болно гэдгийг хуулийн төсөлд танилцуулсан.
  • Нээлттэй ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерт оролцсон бүх компаниуд бүх үйл явцыг хардаг болох боломжийг олгож байна.

Х.Нямбаатар: Монгол Улсыг хамгийн олон оронг визгүй нэвтрүүлдэг улс болгоно
Х.Нямбаатар: Монгол Улсыг хамгийн олон оронг визгүй нэвтрүүлдэг улс болгоно
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.