Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Эрдэнэбүрэнгийн төслийг “гацаасан“ хоёр албан тушаалтанд АТГ хэрэг үүсгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Стратегийн бүтээн байгуулалтыг хорлон сүйтгэсэн этгээдийг Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажлыг зохион байгуулах болсон гэх ЗГ-ын хуралдааны шийдвэрийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн төслийг "гацаасан" хоёр албан тушаалтанд АТГ хэрэг үүсгэжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эхнээс нь Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагад хүргүүлсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацаах шийдвэр гаргасан нэр бүхий хоёр албан тушаалтны мэдээллийг АТГ-д хүргүүлээд, хэрэг бүртгэл үүсч байгаа мэдээлэл байна" хэмээжээ.

Д.Мөнх-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас саатууллаа
Д.Мөнх-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас саатууллаа
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.