Орос, Хятадын талууд Оросын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбох гүүрийг барих ажлыг 2016 онд эхлүүлсэн. Цар тахлын хорио цээрийг цуцалсны дараа энэхүү гүүрийг ашиглалтад оруулах талаар ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамны сайд А.Козлов мэдээлжээ.
Амур мөрнийг дамнуулан холбох тус гүүр ашиглалтад орсноор өдөрт 630 ачааны машин, 164 автобус, 68 хөнгөн тэрэг, 5500 орчим хүн зорчих юм байна.