Доналд Трамп 100 дахь хоногоо “бардам“ тэмдэглэв

Огноо
Унших
3 минут 46 секунд

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр тангараг өргөсөн. Түүний ажлын эхний 100 хоног өнөөдөр дуусаж байгаа юм.

Бүгд найрамдах намын /БНН/ гишүүн тэрбээр Ардчилсан намаас сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч Жо Байденаар доог тохуу хийж, Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг шүүмжилж, өөрийнх нь нэр хүнд унаж буйг харуулсан санал асуулгыг үгүйсгэжээ. Мөн тэрбээр “Бид дөнгөж эхэлж байна, та нар юуг ч олж хараагүй байна” гэж өчигдөр Детройт хотод цугласан хүмүүст хандан хэлжээ.

Өдгөө 78 настай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснийхөө дараахан хууль бус цагаачдын тоог эрс бууруулж Америкийн үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьж өрсөлдөгчөө шахах, худалдааны дайн явуулсан тул эдийн засаг нь улс төрийн эмзэг байдал болж байна.

Доналд Трамп Америкийн авто машины үйлдвэрлэлийн төв дээр үг хэлэхдээ, авто машины компаниуд тус муж улсад шинэ үйлдвэрүүдээ нээхээр урт дараалал үүсгээд байна гэв. АНУ-ын авто машин үйлдвэрлэгчид үнийн өсөлтийн талаар анхааруулсны дараа тэрбээр мягмар гаргийн өглөө эдийн засгийн төлөвлөгөөнийхөө гол цөм болсон гадаадын авто машин ба эд ангиудын импортын татварыг зөөлрүүлсэн юм.

Цуглааны үеэр Д.Трамп мөн түүний нэр хүнд унасныг харуулсан санал асуулгуудыг “хуурамч” гэж мэдэгджээ. “Gallup” төвийн мэдээлснээр, Д.Трамп бол дэлхийн II дайнаас хойш ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших 100 хоногийн дараах байдлаар олон нийтээс 50-иас бага хувийн дэмжлэг авсан цорын ганц ерөнхийлөгч болсон бөгөөд 44 хувийн санал авсан байна.

Гэвч БНН-ын сонгогчдын дийлэнх нь Ерөнхийлөгчийг тууштай дэмжсэн хэвээр байна. Түүнчлэн өрсөлдөгч Ардчилсан намын нэр хүнд ч санал асуулгын дүнгээр тааруу үзүүлэлттэй байна.

Доналд Трамп цагаачлалын асуудалд ахиц дэвшил гарч буйг цохон тэмдэглээд, өмнөд хил дээр өнгөрсөн оны гуравдугаар сард 140 мянган зөрчил гарч байсан бол 7000 гаруй болж буурсныг дурджээ. Мягмар гарагт Цагаан ордон мөн түүний бүрэн эрхийн хугацаанд ойролцоогоор 65 700 цагаачийг албадан гаргасан гэж мэдэгдсэн боловч энэ нь өнгөрсөн санхүүгийн жилийнхтэй харьцуулахад удаашралтай байна.

Доналд Трамп илтгэл тавих үеэрээ АНУ-аас албадан гаргагдсан хүмүүсийг Эль-Сальвадор дахь шоронд илгээж буй дүрс бичлэгийг үзүүлжээ. Түүний цагаачлалын эсрэг тэмцэл нь хууль эрх зүйн олон сорилттой тулгарсан юм. Мягмар гарагт хэлсэн үгэндээ тэрбээр өндөгний үнэ 87 хувиар буурсан гэж мэдэгдсэн нь засгийн газрын тоо баримтаас зөрж байна. Д.Трампыг албан тушаалдаа орсноос хойш инфляц, эрчим хүчний үнэ, орон сууцны зээлийн хүү буурсан хэдий ч ажилгүйдэл бага зэрэг нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж буурч, хөрөнгийн зах зээл хямралд оржээ.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ
 
БЗС: 2+2 хөтөлбөрөөр гадаадад сурсан тохиолдолд зээл олгоно, зээлээ 20 жилийн хугацаанд ЭРГЭН ТӨЛЖ БОЛНО
БЗС: 2+2 хөтөлбөрөөр гадаадад сурсан тохиолдолд зээл олгоно, зээлээ 20 жилийн хугацаанд ЭРГЭН ТӨЛЖ БОЛНО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!