УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг нийт 5 асуудал хэлэлцэхээр болжээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн байдаг.
Хуулийн төслийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан боловч өмнөх Байнгын хорооны хуралдаанаар уг төсөл дэмжигдээгүй унасан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!