Н.Алтанхуяг: Сонгуульд ТЭРБУМ төгрөг гаргана гэхээр залуучууд нь яаж гарч ирэх юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хоёрын хооронд ТАНАЙ, МАНАЙ гэсэн хэрүүлээс болж улс орны амьдрал ДОРОЙТОЖ, хэдэн залуучууд гадагшаа гараад дууслаа. Энэ бол УИХ-ыг бүрдүүлэхийн тулд сонгогчдыг санал өгүүлэх гэж албадаж буйгаас хамаарч байгаа.

Сонгуулиар зөвхөн ухуулагчид 300 гаруй сая төгрөг өгнө. Ямар амьтан нь дийлэх юм бэ. Зээлээр эсвэл намын дэмжлэгээр гарч ирээд, дараа нь тойрогтоо хэдэн төгрөг тавиулсан нэртэй, тэндээс нь ХУЛГАЙ хийх гэж оролдоно.

Сонгуульд ТЭРБУМ төгрөг гаргана гэхээр залуучууд нь яаж гарч ирэх юм бэ" гэж байр сууриа илэрхийллээ.

ЭСЯ: Япон улсад суух монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээг монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол ихсэж байна
ЭСЯ: Япон улсад суух монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээг монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол ихсэж байна
 
Хамтарсан ЗГ харилцан хяналттай байгаа учраас хэн нэгэн идсэн, уусан асуудал өнөөдрийг хүртэл гараагүй гэв
Хамтарсан ЗГ харилцан хяналттай байгаа учраас хэн нэгэн идсэн, уусан асуудал өнөөдрийг хүртэл гараагүй гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!