ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгчид Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд /2025.04.28/ ажиглагчаар оролцож бүхий л сонгуулийн санал хураалт болон бусад процесст хяналт тавин ажилласан байдаг.

Ийнхүү сонгуулийг FIFA-ийн зүгээс үйл ажиллагааны дүрэмд бүрэн нийцсэн хэмээн үзэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр, Таны мэдлэг чадвар, манлайлал, туршлага, хүсэл тэмүүлэл хөл бөмбөг хэмээх гайхамшигтай спортыг монголд хөгжүүлэхэд чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Би өөрийн хувийн зүгээс болон FIFA-ийн зүгээс таныг зорилгодоо хүрэхэд гүн туслалцаа үзүүлэх болно. Таны өмнө FIFA -ийн хаалга үргэлж нээлттэй. Эрхэм Ерөнхийлөгч танд баяр хүргэхийн зэрэгцээ удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино баярын захидалдаа илэрхийлсэн байна. Баярын мэндчилгээг бүрэн эхээр нийтлэв.

Мөн өчигдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэсэн билээ.

Харанга: Зохион байгуулагчийн алдаанаас болж тоглолт цуцлагдсан
Харанга: Зохион байгуулагчийн алдаанаас болж тоглолт цуцлагдсан
 
П.Наранбаяр: БЗС-д зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
П.Наранбаяр: БЗС-д зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!