"Харанга" хамтлагийн Лондон дахь тоглолтыг зохион байгуулсан иргэн тус хамтлаг ажлын хөлсөө өгөөгүйгээс гадна ёсзүйгүй аашилсан хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Тэгвэл "Харанга" хамтлагийн зүгээр дараах тайлбарыг өгчээ.
"Монгол Улсын Төрийн Соёрхолт “Харанга” хамтлаг 35 жилийн ойн хүрээнд Европын улс орнуудад амьдарч буй Монголчууддаа “HARANGA35 - Амьдрал” тоглолтоо Будапешт, Вена, Женев, Стокхолм, Антверпен, Франкфурт, Прага, Лондон зэрэг найман хотод амжилттай тоглож өндөрлөлөө.
Харамсалтай нь, Дублин хот руу хийх нислэг маань удаа дараа хойшлогдож, өөр онгоцоор нисэхийг оролдсон боловч зохион байгуулагч талын алдаатай үйлдлүүд буюу нисэх буудлаа андуурч, буруу мэдээлэл өгснөөс маш их хугацаа алдаж бүтэн өдрийн турш нисэх буудлуудын хооронд амьдарлаа.
Мөн, манай Европын аялан тоглолтыг “The Hulegu Events” энтертайнмент зохион байгуулсан бөгөөд “Харанга” хамтлаг нь байгуулсан гэрээний дагуу бүх тоглолтоо амжилттай гүйцэтгэснийг тоглолтонд ирсэн үзэгч фенүүд минь мэдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Үүнээс гадна үзэгчдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг цахим орчинд тарааж, бидний нэр хүндэд халдаж үндэслэлгүй, худал мэдээлсэн “The Hulegu Events” энтертаймент болон “Мэргэн” буюу н.Ганзоригт туйлын их эмзэглэж байна.
“Харанга” хамтлагийн хувьд уран бүтээлчийн нэр хүнд, үзэгчдийн итгэлийг эн тэргүүнд тавьдаг бөгөөд энэхүү нөхцөл байдалтай холбоотой үнэн бодит мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх нь зүй ёсны хэрэг гэж үзлээ.
Харанга 35 “Амьдрал” тоглолтонд хүрэлцэн ирсэн дуу хөгжимд хайртай үнэнч фенүүддээ гүнээ талархая.
Хүндэтгэсэн Төрийн соёрхолт
“Харанга” хамтлаг
2025.04.25" хэмээжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!