
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ сарын 28-ны өдөр Булган аймагт болж өндөрлөсөн. Хуралдааны үеэр ирэх дөрвөн жилд бүсийн чанартай хөрөнгө оруулалтын 15 төсөл, арга хэмжээнүүдийг шийдвэрлэн Засгийн газрын тогтоолд тусгалаа. Үүнд,
- Эгийн голын усан цахилгаан станц төслийг эрчимжүүлэх
- Бага-Илэх боомт Хутаг-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эрчимжүүлэх
- Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Булган аймаг-Бугат сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих, Булган суманд А.Амарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор дурсгалын цогцолбор барих
- Булган аймагт шинээр баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтыг шийдвэрлэх
- Аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгах
- “Бизнес инкубатор төв”-ийн барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгах
- Дулааны станцын өр төлбөр, өмчлөлтэй холбоотой асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах
- Баян-Агт, Сайхан, Могод сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбох, Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн авто замын ажлын зураг төслийн санхүүжилтийг 2026 онд шийдвэрлэх
- "Тээвэр логистикийн төв" байгуулах асуудлыг судлах
- Хойд бүсийн орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженер дэд бүтцийг хэрэгжүүлэх
- “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг судалж танилцуулах
- Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах
- Шинэ төрлийн таримал, малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх,
- Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох
- “Цахим аймаг, ухаалаг хот” зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх төслүүд хэрэгжинэ.


