Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Шинэ хувилбар бүртгэгдсэн тул буцаад амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барих шаардлагатай

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 50 секунд

Коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Дотоодын нөхцөл байдал, тохиолдлын тоо, эмнэлгийн ачаалал ихсэж байна. Түүнчлэн өмнө тодорхойлогдож байгаагүй шинэ хувилбарууд бүртгэгдлээ. Тиймээс бид цаашид хувь хүний хариуцлагаа өндөржүүлж, өөрийгөө халдвараас хамгаалах шаардлага үүсч байна. Үр дүнтэй хялбар нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдээ буцааж хэвшүүлэх шаардлага байгаа. Амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, томуу болон ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Мөн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах шаардлага бий" гэлээ.

ХӨСҮТ: Шинэ BQ1.2 хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүй
ХӨСҮТ: Шинэ BQ1.2 хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүй
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц