Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Шинэ BQ1.2 хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн. Гурван хүнд нь шинж тэмдэг илэрсэн. Хоёр хүн нь шинж тэмдэггүйгээр бүртгэгдсэн. Халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Бүртгэгдсэн таван тохиолдлын хоёр нь хэвтэн эмчлүүлж байгаа. Эрчим эмчилгээний заалттай хүн байхгүй. Дөрвөн тохиолдол нь ковид19-ийн халдвараар өмнө өвдөж байсан буюу давтан халдвар авсан байна. Дэлхий нийтэд эл хувилбарын тархалт 40-49 насныхан дунд өндөр байна. Дамжин тархах хурд өндөр. Нууц үеийн хугацаа богино. Халуурах, ханиалгах, амьсгал давчдах, ядрах шинж тэмдгүүд илэрч байна. Дархлаанаас бултах чадвартай байж болзошгүй гэж судалж байгаа. Шинэ хувилбар учраас судлагдсан мэдээлэл хомс байгаа. Судалж байна" гэлээ.

Ц.Билэгтсайхан: ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн БНХАУ-ын иргэнээс омикроны шинэ хувилбар илэрсэн
Ц.Билэгтсайхан: ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн БНХАУ-ын иргэнээс омикроны шинэ хувилбар илэрсэн
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.