Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт хорт хий цацсанас тэнд байсан 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тус сургуулийн нийгмийн ажилтны зүгээс газ алдагдаагүй, завсарлагаанаар цайны газар байсан сурагчдаас хэн нэг нь ямар нэг зүйл шидсэн гэх мэдээллийг өгөөд байна. Одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй юм.
Энэ талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс "Эмнэлгийн гамшгийн төлөвлөгөөний дагуу эмч, сувилагч нар ажиллаж байна. Одоогоор биеийн байдал маш хүнд хүүхэд байхгүй. Бүгд амьсгалын замын дээд зам цочирсон хүүхдүүд байна. Хүргэгдэж ирсэн хүүхдүүдийг эрэмбэлж, хоёр цаг ажиглаад хэвийн хүүхдүүдийг гэр рүү нь буцаана. Хүнд хүүхэд байхгүй. гал тогооны хоёр ажилтны хувьд эхний ээлжинд эрчимт эмчилгээ рүү оруулж байна" гэх мэдэлэлийг өглөө.