
Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт засварлагааны үеэр хүүхдүүдийн дунд амьсгал боогдуулагч хий цацагдсан гэх хэрэг гараад буй. Одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй юм. Тус сургуулийн нийгмийн ажилтны зүгээс газ алдагдаагүй, завсарлагаанаар цайны газар байсан сурагчдаас хэн нэг нь ямар нэг зүйл шидсэн гэх мэдээллийг өгөөд байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.