Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

АТГ-ын Олон нийтийн төвд

09:00-12:00 цагт Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно.

“Блю Скай” зочид буудалд

10:00 цагт Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтны хоёрдугаар зөвлөгөөн болно.

Эрдэнэс таван толгой ХК-ийн байранд

10:00 цагт Эрдэнэс таван толгой ХК-аас мэдээлэл хийнэ.

МУИС-ийн номын санд

10:00-16:00 цагт "Орлоготой оюутан-Цагийн ажилд зуучлах өдөрлөг" зохион байгуулна. Өдөрлөгт Монголын шилдэг ажил олгогч байгууллагуудаас зарлагдсан цагийн ажилд шууд зуучлагдах, оюутнууд мэргэжил сонголтын зөвлөгөө авах боломжтой.

Төрийн ордонд

10:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ.

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Майнд Теч” ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, "Үнийн хувьсгал"-ыг эхлүүлж байгаагаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийнэ.

Занабазарын музейд

11:00 цагт Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнг дэлгэнэ.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт иргэн О.Энхмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандан шаардлага хүргүүлнэ. Мөн Сангийн сайд болон УИХ-ын Эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ.

Ардчилсан Намын байранд

12:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь
 
“Х.Баттулга нь стратегийн ордыг аваад, үндэстэн дамнуулаад, олон компаниудын хэлхээ холбоо үүсгэж нэрээ өөрчлөн, татвараас нуугдаад, оффшор бүсээр дамжуулаад зарчихсан байна“
“Х.Баттулга нь стратегийн ордыг аваад, үндэстэн дамнуулаад, олон компаниудын хэлхээ холбоо үүсгэж нэрээ өөрчлөн, татвараас нуугдаад, оффшор бүсээр дамжуулаад зарчихсан байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.