Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А.В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн эсрэг вакцинаар өвчлөлд өртөмхий,
- 65-аас дээш насны
- Архаг хууч өвчтэй
- Эрүүл мэндийн ажилтан
- Жирэмсэн
- 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.
Харин дархлаажуулалтад сайн дураараа хамрагдах иргэд дараах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.