Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн вакцинд бага насны хүүхдүүдийн 17.5 хувь нь л хамрагджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаалаар “Дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн кабинетыг томуугийн амбулаторит шилжүүлэн ажлын өдрүүдэд 17.00-21.00, Бямба гарагт 11.00-18.00 цаг хүртэл ажиллах мөн зорилтод бүлэг болон гэрийн идэвхтэй эргэлтийг эрчимжүүлэхээр зохицуулалт хийсэн байна.

2019-2021 оны томуугийн улирлыг угтуулан Томуугийн эсрэг вакциныг 649,560 хүн/тунг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амд дахлаажуулалтад хамруулж байсан бол энэ жил 545,000 хүн/тун вакциныг захиалж, 10-р сарын 20-оос эхлэн вакцинжуулж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар бага насны хүүхэд 17.5 хувь, жирэмсэн эмэгтэйчүүд 1.3 хувь, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн 6.2 хувь, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид 19 хувь буюу нийт 15.4 хувийн хамралттай байгаа аж.

С.Энхболд: Филиппинд омикроны XВВ, ХВС хувилбар шинээр бүртгэгдээд байна
С.Энхболд: Филиппинд омикроны XВВ, ХВС хувилбар шинээр бүртгэгдээд байна
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно