Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид явган хүний дүүжин гүүр нурсны улмаас 141 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнууд байсан гэж орон нутгийн албаны хүн мэдэгдсэн байна. Тухайн үед хүмүүс Дивали баяраа тэмдэглэж байсан бөгөөд гүүрэн дээрх хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Ослын газарт цагдаа, цэрэг, гамшгаас хамгаалах багийнхан ажиллаж, аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 177 гаруй хүнийг аварсан гэж албаныхан мэдээлжээ.
Энэтхэгчүүдэд Дивали нь хамгийн чухал баяруудын нэг бөгөөд энэ өдөр тэд гэр бүлээрээ цуглан цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна. Тэд гэрээ шөнийн турш гэрэлтүүлж мөн цэвэрхэн байлгадаг бөгөөд энэ нь бурхан Лакшмаг тавтай морилохыг бэлгэддэг байна. Мөн тэд энэ нь чөтгөр шулмасыг зайлуулдаг гэж үздэг. Дивали баярын үер шинэ хувцас өмсөн мөн амттан болон зуушийг гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ хуваалцдаг.
Эх сурвалж:BBC