Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттаракханд мужид автобус хавцал руу унаж, 36 хүн нас барж, 27 хүн шархадсан байна. Албаныхны мэдээлснээр тус мужийн Альмора дүүрэгт байрлах Марчула хотод жолооч жолоодлого алдаж, автобус 50 метрийн гүн суваг руу унах үед 44 хүн зорчиж явсан байна.
Тус мужийн Засгийн газраас ослын шалтгаан нөхцлийг тогтоох, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгажээ.