Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Ли Жи Хан Итэвоны ослын үеэр нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Жүжигчин, "Produce 101 Season 2" шоуны оролцогч асан Ли Жи Хан өнгөрсөн бямба гаригт болсон Итэвоны эмгэнэлт явдлын үеэр нас барсан нь тогтоогджээ. Энэ талаар Ли Жи Ханы агентлаг болох 935 энтертайнментаас энэ сарын 30-нд буюу өчигдөр "Ли Жи Хан аравдугаар сарын 29-нд Itaewon-д болсон ослоос болж, нас барсан нь үнэн" хэмээн мэдэгджээ.

Мөн “Бид ч бас энэ мэдээлэл худлаа байгаасай гэж найдаж байсан бөгөөд энэ мэдээг сонсоод маш их цочирдсон. Гэр бүл нь маш их гашуудалтай байгаа" хэмээжээ.

Пак Хи Сок, Ким До Хён, Чо Жин Хён зэрэг "Produce 101 Season 2" кинонд тоглосон хэд хэдэн жүжигчид нь инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэлт мэдээгээ хуваалцсанаар Ли Жи Ханыг нас барсан тухай мэдээ анх олон нийтэд хүрсэн байдаг.

2017 онд Mnet-ийн "Produce 101 Season 2" шоуны оролцогчоор анх олны анхаарлын төвд орж байсан Ли Жи Хан 2019 онд "Today Was Another Nam Hyun Day" вэб драмын жүжигт тоглосон. Тэрээр ийнхүү 24 настайдаа таалал төгслөө.

Ерөнхий сайд Дарханы замын тендер, сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудад заавал хариуцлага оноох ёстой гэв
Ерөнхий сайд Дарханы замын тендер, сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудад заавал хариуцлага оноох ёстой гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.