Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар 4 сая доллар шилжээд гарчихсан хэргийг хэрэгсэхгүй болгосон“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

Тэрбээр "Монгол Улсын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-оос А компанийг худалдан авахдаа хэлцэл хийх үед албан тушаалтан байсан Д нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор Г-д холбогдуулан үүссэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн Б-гээр дамжуулан Г-оос хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр 4 сая долларын авлигыг өөрийн төрсөн дүү Б-гийн эзэмшдэг компанийн дансаар авсан хэрэг байна. Энэ хэрэг мөн л хаагдсан.

4 сая доллар Голомт банкаар шилжүүлээд авчихсан. Энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үндэслэл нь тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгож шийдсэн. Банкаар шилжсэн. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар ороод гарчихсан мөнгө шүү дээ.

ОХУ-ын иргэн П нь А компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад үндсэн хөрөнгө худалдаж авч, уул уурхай ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая долларын санхүүгийн баримт материалыг бүрдүүлж, их хэмжээний мөнгө хувьдаа угааж завшсан хэрэг. Холбогдсон хүн нь П өөрөө. Гэтэл мөн л хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн" хэмээлээ.

Х.Нямбаатар: Тусгай дугаарт ирсэн гомдол мэдээллүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна
Х.Нямбаатар: Тусгай дугаарт ирсэн гомдол мэдээллүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.