Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Тусгай дугаарт ирсэн гомдол мэдээллүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр,

"Ажлын хэсгээс 77877768 тусгай дугаарыг нээж, мэдээлэл авсан. Уг тусгай дугаар дээр иргэн аж, ахуйн нэгжүүдээс ирүүлсэн найман гомдол мэдээллийг хүлээн авч, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээлгэхээр энэ хугацаанд ажиллаж байна.

  • Тусгай дугаарт 80** дугаараас БНХАУ-ын иргэн М нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн н.Одхүүтэй хамтран барилга барихаар 2013 онд барилга барихаар гэрээ байгуулаад залилуулсан гэх асуудлыг шалгуулна гэсэн мэдээлэл ирсэн.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нүүрс тээвэрлэдэг "Сауд Гейт" компани нь 2017 онд Улаанбаатар төмөр замын эзэмшил газрыг түрээслэх гэрээ байгуулан ажиллаж байсан.
  • Гэтэл УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг нэмж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болгосон.
  • 88** дугаараас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ч.Энхтайван гэгч компанийн 50 хувийг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг алдагдуулж байна гэх мэдээлэл ирсэн.
  • 80** дугаараас "Токио ИНН" зочид буудлын эзэн гадаад улсын иргэнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж н.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх зэрэг мэдээллүүд ирсэн" гэсэн юм.
Х.Нямбаатар: Япон иргэнийг “ББСБ“ байгуулъя хэмээн 4.2 тэрбум төгрөг залилсан О.Болдод 6 жилийн ял оноосон
Х.Нямбаатар: Япон иргэнийг “ББСБ“ байгуулъя хэмээн 4.2 тэрбум төгрөг залилсан О.Болдод 6 жилийн ял оноосон
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.