ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу ажиллагаанд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын иргэн О.Болд нь Япон Улсын иргэн Такахама Кеничиг ББСБ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож, "Ориентал капитал" компани үүсгэн байгуулж, зохиомол байдал бий болгон хуурамч данс хуулга, санхүүгийн тайлан үйлдэж Япон Улсын иргэнээс 4,2 тэрбум төгрөгийг залилсан.
Уг хэргийг 2018 онд нээсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 18.6 буюу "Мөнгө угаасан" хэргээр давхар зүйлчлэгдээл яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч иргэн О.Болдод зургаан жилийн хорих ял оногдуулсан.
Яллагдагч О.Болд давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн" гэлээ.