Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийнхан нүүрсний хэрэгт холбогдуулан “МОХ” угшилтай нөхдүүдийг ОНИЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

Хөгжлийн банкны араас улс төрийн хүрээнд “дэлбэрэх” дараагийн том хэрэг бол нүүрсний асуудал. Мөнгөтэй бол мөнгөтэй, эрх мэдэлтэй бол эрх мэдэлтэй нөхдүүдээр “баг”-аа зузаатгасан манайдаа л хурган “мафи” маягийн зүйл бол “НҮҮРСНИЙХЭН”. Эргэн сануулбал, өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ дээрх сэдвийг Хөгжлийн банкны араас яригдах дараагийн “дуулиан” гэдгийг сануулж байв. Энэ агуулгаараа өчигдөр Засгийн газраас “ЭТТ” ХК-д тогтоосон 6 сарын онцгой дэглэм, компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлсөн зэрэг асуудал нь гэнэтийн нэг тохиолдол биш болж таарч байгаа юм. Товчхондоо “ЭТТ” ХК-иас бүр тодруулбал Б.Ганхуягаар болон Тавантолгой төмөр замын Н.Удаанжаргалаар дамжиж нүүрсний бүлэглэлийн сигнал өгөх. Цаашлаад утас хөвөрч мэднэ гэх дохиог улс төрд өглөө. Гэхдээ сигнал бол ердөө л анхааруулга төдий зүйл гэдгийг эртхэн сануулчихъя.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хууль хяналтын байгууллагынхан нүүрсний асуудлыг хөндөхдөө Монголын Оюутны Холбооны угшилтай фракцаас ажиллагаагаа эхлүүлж буй гэнэ. Учир нь 2018 онд “Эрдэнэс тавантолгой” компанийн захирлаар томилогдсон Б.Ганхуяг болон Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ цоолуулсан Н.Удаанжаргал нар нь хоёулаа МОХ-ны угшилтай. Энэ утгаараа эргэн тойрондоо тус холбооноос улс төрийн гараагаа эхлүүлж байсан залуусаар багаа бүрдүүлсэн гэлцдэг юм. Тиймээс хэрэг явдлын учиг, зангилааг энэ зүгээс эхэлж хөвөрдөхөөр бэлдсэн гэх мэдээлэл байна.

Харин нүүрсний хулгай, нүүрсний бизнест улстөрчид өргөнөөр оролцсон байдаг тул хууль хяналтынхан хэр гүнзгий “ухах”-ыг одоогоор тааж хэлэх арга алга. Ямар ч байсан онцгой дэглэм тогтоож, захирлыг нь явуулахаар болсон нь цаанаа давхар агуулгатай л үйлдэл гэж хардахаар байгаа юм. Гэхдээ хуулийнхан шалгаж байгаа гэдэг бол шууд буруутай гэж үзэхэд бэрх. Гагцхүү хэргийн сэжүүр байгаа учраас шалгаж буйн илрэл. Цаг хугацааны эрхээр гэмтэй, гэмгүй нь ус тос шиг хуулийн өмнө ялгарах нь гарцаагүй асуудал.

Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хэлж байгаагаар тус компанийн гаднаас төвлөрүүлэх ёстой валютын урсгал алдагдаж, орлогын тайланд зөрүүтэй тооцоолол үүссэн нь асуудал дагуулах болсон гэжээ. Тухайлбал “ЭТТ” ХК энэ оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн орлогыг урьдчилж олсон гэх мөртөө энэ дүнгээр улсад орлого төвлөрүүлээгүй байна. Санхүүгийн тайланд зөрүү үүсгэсэн мөнгөний тооцоо хаашаа орсон бэ гэдэг нь сонин. Мэдээж үүнд гүйцэтгэх удирдлагын хариуцлага илүү хурцаар яригдах нь тодорхой.

Дашрамд сануулахад Н.Удаанжаргал нь гадаадад эмчилгээтэй байсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 20-нд эх орондоо ирэх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ирээгүй тул түүнийг асуудал өндрийг авахаас эмээж, гадагшаа гарсан байж болзошгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна.

Товчхондоо, МАН-ын хяналттай “МОХ”-ны угшилтай хүмүүс нүүрсний хэргээр шалгагдаж байгаагийн цаана улс төрийн том агуулга нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс ярьж эхлэв. Уурхайн аман дээрээс тонн тонноор хяналтгүй экспортлогдсон нүүрсний хулгайн бүлэглэлийн эгнээнд Монголын Оюутны холбооноос улс төрийн гараагаа эхэлсэн дээрх хоёр хүний нэр дурдагдах болсон нь ч тэр хууль хяналтынханы шалгалтаар асуудлууд араасаа хөврөх нь тодорхой. Хэрвээ асуудал ном ёсоороо явбал нүүрсний цаана байдаг “хулгайн том тогтолцоо” ил болох учиртай. Харин бага чулуугаар том чулууг доргиож чадах уу гэдэг л байна.

Самрын бизнес эрхэлж буй компаниуд хариуцлагынхаа хүрээнд ТАТВАРАА ТӨЛ
Самрын бизнес эрхэлж буй компаниуд хариуцлагынхаа хүрээнд ТАТВАРАА ТӨЛ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.