Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самрын бизнес эрхэлж буй компаниуд хариуцлагынхаа хүрээнд ТАТВАРАА ТӨЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Манай улсад самрын бизнес эрхэлдэг 30 гаруй компани бий. Ихэнх нь Монгол эзэнтэй ч Хятадуудад элэгтэй. Эдгээр компани хилээр хэд хэдэн тонноор нь самар гаргачихаад нэг төгрөгийн ч татвар төлдөггүй гэх асуудал одоо ч шүүмжлэл дагуулж байна.

Ямар сайндаа л улсын баялгийг эх оронд нь ямар ч хүртээлгүйгээр гаргадаг ч өөрсөддөө ашигтайгаар худалдан борлуулчихдаг сүйхээтэй улс. Яахав ганц нэг самар боловсруулдаг компани бий ч ихэнх нь самар бэлтгэж, бэлтгэсэн самраа цөмж, экспортод гаргадаг гэсэн гурван шатлалаар гадны бизнесийнхэнд үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг аж.

Монголчуудын эрт дээр үеэс "Алтыг нь аваад авдрыг нь хаяна" хэмээн хэлж заншсаар ирсэн. Гэтэл энэ үг манай "САМРЫН БИЗНЕСМЕН"-үүдэд зориулаад хэлчихсэн ч үг юм шиг. Манайхан дотооддоо үйлдвэрлэж чадахгүй учраас түрхэн зуурын ашиг хонжоо хайж байгаа нь тэр. Гэтэл Хятадууд манайхаас авсан самраа самрын экспорт хийдэг үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд тэдгээр үйлдвэрүүдэд цэвэрлэж, ангилж, ариутгаж савлаад Европын улсууд руу үнэтэй гаргадаг байна. Бүр цаашилбал, Европын орнууд тэр дундаа Герман, Испани зэрэг улсууд Хятадаас авсан самраа савлаад бусад орнууд руу зардаг аж. Эндээс үзэхэд манайхан үнэтэй зарж байна хэмээн төсөөлдөг ч үнэн хэрэгтээ бусад улсын хаана ч хүрдэггүй нь харамсалтай.

Угтаа самар нь "ургадаг баялаг" юм гэж өмнөх нийтлэл дээр бичиж байсан ч одоо ахин дурдахгүй бол горьгүй нь. Ургадаг баялагаа эх оронд нь ямар ч үр ашиггүй гаргадаг нь харамсаад баршгүй зүйл.

Саяхан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Самрыг экспортод гаргадаг ААН-үүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болгосон". Гэхдээ үүнийг ажил болгох нь гол асуудал. Дарга нар хэлдэг биш хийдэг байх хэрэгтэй, бид ч үздэг биш шаарддаг байх хэрэгтэй. Угтаа улсын хилээр давж байгаа бүх л зүйл татвар, татаасаа төлж байх ёстой. Энэ нь ч улсын эдийн засагт их бага гэлтгүй хувь нэмэр үзүүлнэ.

Манай улсад уг нь "Самрын холбоо" гэж бий. Гэтэл нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил огт хийгээгүйн дээр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх юм. Тиймээс улсаас гарч байгаа ширхэг самар бүрээс татвар авдаг болох шаардлагатай. Улс эх орны хийгээд амьтдын эрхийг ч ноцтойгоор зөрчиж буй самрын бизнес эрхэлдэг компаниуд хариуцлагынхаа хүрээнд татвараа төлдөг байх шаардлагатай байна.

"Ургадаг баялаг"-аа улсын хилээр дамнуулахдаа үнэгүй гаргамааргүй байна. Иймд ургадаг баялагтаа эзэн болох, ширхэг самар бүрт татвар оногдуулж төсөвт нэмэр болдог байх, самар цайруулагч компани аж ахуйн нэгж бүхэн тодорхой тооны ажилтан албан хаагчидтай байх, тэднийхээ нийгмийн даатгал асуудлыг шийддэг байх гэхчлэн зүй ёсны стандарт шаардлагуудыг БОАЖЯ-наас тавьдаг болох, мөрдүүлэх, самар цайруулах үйлдвэр нь ялгаагүй л хүнсний үйлдвэрлэл явагдаж байгаа учраас тодорхой эрүүл ахуйн шаардлага тавигддаг баймаар. Гэтэл дээрх татвараас зайлсхийгч компаниудын самар цайруулдаг орчин нь нохой гахайн байрнаас дор нөхцөлд ажилладаг гэхчлэн хөндөх асуудал цөөнгүй байна.

Ц.Батболд: Төсвийн жил дуусаж байхад Өргөө амаржих газарт өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбумын өр хуримтлагдсан зэрэг олон шийдвэрлэх асуудал байна
Ц.Батболд: Төсвийн жил дуусаж байхад Өргөө амаржих газарт өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбумын өр хуримтлагдсан зэрэг олон шийдвэрлэх асуудал байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.