Хэвлэлийн Хүрээлэн, ЮНЕСКО-тай хамтран боловсролын салбарын мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нарт хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх ойлголт өгч, сургалтын хөтөлбөр, арга зүйд уг агуулгыг тусгах зорилгоор алсын зайн цуврал сургалт зохион байгуулж эхэллээ.
Сургалтыг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар үг хэлэв.
60 гаруй багш, мэргэжилтэн хамрагдаж байгаа энэхүү сургалтаар хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх ойлголт, хуурамч мэдээлэл, түүнийг таних, нийгмийн сүлжээ хэрхэн ажилладаг тухай, нийгмийн сүлжээнд мэдээллийг нягтлах арга, подкаст бүтээх, сошиалд зориулсан пост, инфографик хийх зэрэг агуулгыг зааж байна.
Зургаан удаагийн сургалтад хамрагдсан багш нар сертификат гардан авна.