КОВИД-19 цар тахлын үед бид бие биетэйгээ холбоотой байж, хамт олонтойгоо харилцах, эв нэгдлийг дэмжих шинэ арга замыг олох хэрэгтэй болж байна. Үүний үр дүнд дижитал хэрэгслүүд ялангуяа Zoom, Skype зэрэг видео хурал хийх програм хангамжийг улам их ашиглаж байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн “Zoombombing” гэх шинэ нэр томъёо бий болоод байна. Энэ нь видео дуудлагын үеэр троллдох эсвэл аюултай нөхцөл үүсгэж буй үйлдлийг нэрлэж буй юм.
Энэхүү гарын авлага нь онлайн уулзалтыг зохион байгуулах гэж буй хэн нэгний, ялангуяа Zoom дээрх уулзалт / вэбинар / дуудлагын бүрэн бүтэн байдлыг сэргийлэх, оролцогчдыг эвгүй байдалд оруулахаас хамгаалах, аюултай хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөх зорилготой юм.
“Zoombombing”-оос урьдчилан сэргийлж, хамгаалах нь
1. Password буюу Нууц үг:
Хамгийн чухал нь та хурлын тохиргоог тааруулахдаа нууц үг буюу password хэрэглэх шаардлагатай. Харин нууц үгээ нийтэд ил хуваалцаж болохгүй. Хэрэв та цахим хурлын холбоосыг Фэйсбүүк, Твиттер зэрэг сүлжээнд нийтэд ил байхаар түгээвэл, нууц үгээ ил байрлуулсан эсэхийг шалгаарай. Иймд “шинэ уулзалт товлоход нууц үг шаардана” буюу “require a password when scheduling new meetings” гэсэн сонголтыг идэвхижүүлж мөн хялбар биш нууц үг сонгосон эсэхийг шалгаарай. Хэрэв та “zoom” аппликейшнийг хэрэглэх бол нууц үгээ илүү сайжруулахын тулд “password manager” буюу нууц үгийн менежер ашиглахыг зөвлөж байна. Түүнчлэн хурал зохион байгуулах үедээ бичлэг хийж байгаа бол, түүнийгээ хуваалцахдаа нууц үгээ идэвхижүүлээрэй.
2. Registration буюу Бүртгэл: Хоёр дахь чухал зүйл бол хурал уулзалт хийх бүртээ “registration” буюу бүртгэлийг идэвхижүүлэх юм. Энэ нь найз нөхөд, түншүүдийн чөлөөт харилцаанд хязгаарлалт үүсгэх боловч аюулгүй байдал, нууцлалын чухал түлхүүр хэсэг болдог. Иймд уулзалтад урьдчилан бүртгүүлсэн хүмүүс л нэвтрэх боломжтой болно гэсэн үг юм.
a. Олныг хамарсан уулзалт ба нэрээ нууцлах- Хэрэв олныг хамарсан уулзалт зохион байгуулах эсвэл уулзалтад оролцогчдын нэрийг нууцлахыг хүсвэл дараах алхмыг мөрдөнө. Хурал зохион байгуулагч буюу “host” уулзалтыг эхлүүлж, дэлгэцээ хуваалцах буюу “share screen” товчыг дарахаас өмнө “More” товчийг дарж “attendee annotation” буюу оролцогчдын тэмдэглэгээг идэвхигүй болгох хэрэгтэй. Оролцогчдын жагсаалтын доод хэсэгт “Mute All” товчийг дарснаар бүх оролцогчдын дуу хаагдах бөгөөд “Allow participants to unmute themselves” хэсгийг идэвхигүй болгосноор оролцогчид өөрийнхөө микрофоны дууг нээх боломжгүй болох буюу зөвхөн хурал зохион байгуулагчийн зөвшөөрлөөр оролцогч ярих эрхтэй болох юм.
Нэмэлт арга хэмжээ:
• Хамгаалалтын тохиргоо- Уулзалт эхлэхээс өмнө аюулгүй байдлын тохиргоотой танилцаж, уулзалтын үеэр ямар арга хэрэгслүүд ашиглахаа мэдэж аваарай.
• Шинэчилсэн програм хангамж - Таны Zoom апп (эсвэл ямар нэг програм хангамж) хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг багтаасан бөгөөд үүнд аюулгүй байдлын шинэчлэлт багтсан эсэхийг нягтлаарай.
• Хоёр талт баталгаажуулалтыг тохируул- Нууц үг болон хуралд оролцох холбоосыг нийтэд ил байрлуулж болохгүй. Хэрэв уулзалтын холбоосыг нийтэд ил болгох шаардлагатай бол нууц үг буюу “password”-ийг тусад нь хувийн зурвасаар илгээ.
• “Join Before Host” үйлдлийг идэвхижүүлэхгүй байх
Үүний оронд "хүлээлгийн өрөө" буюу “waiting room” функцийг идэвхжүүлснээр, уулзалтад хэн оролцож байгааг хянах, хурлыг үймүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн та аюулгүй байдлын тохиргооноос "Зочдыг таних" боломжийг идэвхжүүлж, хүсээгүй оролцогчид хурлын өрөөнд нэгдсэн эсэхийг мэдэх боломжтой. “Security settings”-“Identify guests”
• Чатаар "Файл хуваалцах" үйлдлийг идэвхгүй болгох- Disable “file sharing”
Энэ нь график файл хуваалцах, ялангуяа чат хэсэгт хөдөлгөөнт дүрс хуваалцахаас урьдчилан сэргийлэхэд туслах болно.
• Хурлыг түгжиж, уулзалтын ID-г хамгаалаарай.
Бүх оролцогчид уулзалтад нэгдсэний дараа хурлыг түгжиж болох ба аюулгүй байдлын үүднээс уулзалтын ID-г идэвхгүй болгох боломжтой.
• Дэлгэц хуваалцах- Screen sharing
Уулзалтын үеэр хуралд оролцож буй хүн бүр бусаддаа харуулахыг хүссэн зүйлээ дэлгэц хуваалцах буюу share screen товчлуур дээр дарснаар бусаддаа өөрийн дэлгэцээ харуулж болно. Гэвч олныг хамарсан хурал, уулзалтын үеэр зөвхөн зохион байгуулагчийн зөвшөөрөлтэйгээр дэлгэцээ хуваалцах үйлдлийг идэвхижүүлэх нь тохиромжтой юм. Иймд “Lockdown screen-sharing” функцийг идэвхижүүлээрэй. Энэ тохиолдолд зөвхөн зохион байгуулагчийн зөвшөөрлөөр дэлгэцээ хуваалцаж болно.
• Хурлын чатыг удирдах
Хурлын үеэрх чатыг хянах тохиргоог тохируулж болно. Жишээ нь хурлын үеэр хувийн чат бичих тохиргоог идэвхигүй болгох (disable private chats) тохиргоог хийж болно. Энэ нь хөдөлгөөнд дүрс GIF буюу өөр бусад файлуудыг хуваалцахаас сэргийлнэ.
• Уулзалт үймүүлсэн эсвэл шаардлагагүй оролцогчдыг хасах
Zoom-ээс өгсөн зөвлөмжийн дагуу Оролцогчид/Participants цэсэн дэх хүмүүсийн нэрийг “mouse”-аараа хасах боломжтой бөгөөд Арилгах/Remove функцийг багтаасан хэд хэдэн сонголт гарч ирнэ. Цахим хурлын үеэр хэн нэгнийг уулзалтаас хасаж болох бөгөөд, хасагдсан оролцогчид дахин уулзалтад нэгдэхийг бүү зөвшөөр.
• Оролцогчдын видеог идэвхгүй болгох – Оролцогчид уулзалтад нэгдэх үед камерын дүрс болон микрофоныг нь хаалттай байхаар тохируулахыг зөвлөж байна. Хэрэгцээгүй, анхаарал сарниулах, эсвэл зохисгүй дохио зангаа бүхий зарим эсвэл бүх оролцогчийн видео дүрсийг идэвхигүй болгож болно. (disable the video for some or all participants )
• Виртуал арын хэсэг- “Virtual backgrounds” Хувийн нууцлалаа сайжруулах буюу та хаана ямар орчинд байгаагаа бусдад харуулахыг хүсэхгүй байгаа бол ард талын хэсгээ виртуал болгож болно.
Цахим аюулгүй байдлаа хамгаалах хэрэгцээ шаардлага Ковид-19 цар тахлын үед улам нэмэгдэж байна. Дээрх зөвлөмжүүд нь zoom апп-ийг ашиглахдаа аюулгүй байдлаа хангах талаарх товч зөвлөгөө бөгөөд та ойр дотныхон болон хамт ажиллагсаддаа эдгээр зөвлөмжүүдийг санал болгож, хамт туршиж үзээрэй.
Эх сурвалж: Globe International