Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөрийн шатарчид ААШТ-ээс 25 медаль хүртжээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
3 минут 3 секунд

Аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд 9 хоногийн турш Индонезийн Бали хотод Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн амжилттай болж өчигдөр өндөрлөлөө.

Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар, бүтээлч чадвар, тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөж тивийн аваргуудаа тодруулсан ба манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцсон аж.

Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 8 медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж чамлахааргүй амжилттайгаар тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Стандарт төрөл

Хувийн дүн:

  • 13-14 насны охидын ангилалд: Э.Хүслэн алтан медаль
  • 11-12 насны охидын ангилалд: М.Маргад хүрэл медаль

Багийн төрөл:

  • 8 насны охидын ангилалд, И.Цэлмүүн, О.Оюун-Эрдэнэ, М.Мишээл хүрэл медаль
  • 10 насны хөвгүүдийн ангилалд, Т.Түвшинтулга, С.Баярдүүрэн, М.Ананд хүрэл медаль
  • 12 насны охидын ангилалд, М.Маргад, Г.Урангоо, Б.Уянгалянхуа мөнгөн медаль
  • 14 насны охидын ангилалд, Э.Хүслэн, А.Энхрий, А.Эмүжин мөнгөн медаль
  • 14 насны хөвгүүдийн ангилалд, Б.Тэнүүнболд, Б.Алдар, Б.Оргилон мөнгөн медаль

Рапид төрөл

Хувийн дүн:

  • 18 насны хөвгүүдийн ангилалд, Х.Итгэлт мөнгөн медаль
  • 9-10 насны охидын ангилалд, М.Цэлмэг мөнгөн медаль,

Багийн төрөл:

  • 8 насны хөвгүүдийн ангилалд, М.Батзолбоо, З.Өнөмөнх, С.Амарбаяр хүрэл медаль
  • 10 насны хөвгүүдийн ангилалд, Т.Түвшинтулга М.Ананд ,С.Баярдүүрэн хүрэл медаль
  • 8 насны охидын ангилалд, И.Цэлмүүн ,О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг хүрэл медаль
  • 10 насны охидын ангилалд, М.Цэлмэг, Б.Буянхишиг мөнгөн медаль
  • 12 насны охидын ангилалд, Г.Урангоо, М.Маргад, Б.Уянгалянхуа мөнгөн медаль
  • 14 насны охидын ангилалд, Э.Хүслэн, Э.Эмүжин, Э.Энхрий мөнгөн медаль

Блиц төрөл

Хувийн дүн:

  • 17-18 насны хөвгүүдийн ангилалд, FM М.Амилал алтан медаль
  • 8 насны охидын ангилалд И.Цэлмүүн мөнгөн медаль
  • 13-14 насны хөвгүүдийн ангилалд, Б.Тэнүүнболд мөнгөн медаль
  • 17-18 насны хөвгүүдийн ангилалд, Х.Итгэлт мөнгөн медаль

Багийн төрөл:

  • 8 насны охидын ангилалд, И.Цэлмүүн, М.Мишээл, О.Оюун-эрдэнэ мөнгөн медаль
  • 8 насны хөвгүүдийн ангилалд, Ш.Амарбаяр, Б.Бат-Амгалан, З.Өнөмөнх мөнгөн медаль
  • 12 насны охидын ангилалд, Г Урангоо, М.Маргад, Б.Уянгалянхуа хүрэл медаль
  • 14 насны охидын ангилалд, Э.Хүслэн, А.Энхрий, А.Эмүжин хүрэл медаль
  • 14 насны хөвгүүдийн ангилалд, Б.Тэнүүнболд, Б.Оргилон, Б.Алдар мөнгөн медаль
  • 18 насны хөвгүүдийн ангилалд, М.Амилал, Х.Итгэлт, Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртэв.

9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

3 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс ба "ASIAN YOUTH ESS CHAMPIONSHI BALI, INDONESIA 13th 22nd ocToBe" гэсэн бичвэр нарын зураг байж магад

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.