Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Огноо
Унших
2 минут 55 секунд

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (12.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.5 их наяд төгрөг болж, 1.8 (19.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ, жил бүрийн эхний 9 сарын байдлаар, тэрбум төгрөг

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний 9 сард 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8(24.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 9 дүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 165.4 (12.5%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 116.6 (8.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Татварын нийт орлого 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (25.4%) их наяд төгрөгөөр өсжээ. Харин орлогын албан татварын орлого 247.0 (9.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод 2022 оны эхний 9 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 нэгж хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.1 нэгж хувь, нийгмийн даатгалын орлогынх 1.7 нэгж хувь, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.6 нэгж хувиар тус тус өсөж, харин орлогын албан татварынх 8.6 нэгж хувь, онцгой албан татварын орлогынх 1.2 нэгж хувиар тус тус буурсан байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН БҮТЭЦ, жил бүрийн эхний 9 сарын байдлаар, дүнд эзлэх хувиар

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний 9 сард 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (14.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН БҮТЭЦ, жил бүрийн эхний 9 сарын байдлаар, дүнд эзлэх хувиар

ЕБС-ийн сурагчдыг анги, танхим, дотоод орчинд АМНЫ ХААЛТ зүүлгэх зөвлөмж чиглэл өгчээ
ЕБС-ийн сурагчдыг анги, танхим, дотоод орчинд АМНЫ ХААЛТ зүүлгэх зөвлөмж чиглэл өгчээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.