Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бид шийдсэн. Сөрөг хүчний үйл ажиллагаанд шилжих цаг үе болсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2022.10.17/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ нгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хорооны хурлаа хийсэн. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг авч хэлэлцсэн. АН-ын гишүүд маш шүүмжлэлтэй хандсан. Уг төсвийн төсөл 2024 оны УИХ-ын болон бүх шатны сонгуульд эрх баригч нам улсын төсвийг сонгуулийн төсөв болгон оруулж ирсэн гэж харж байна. Тиймээс улсын төсвийг бүхэлд нь эргүүлэн татах, төсөвт тусгагдсан зарим асуудлууд дээр санал дэвшүүлсэн.

Хэрэв цаашид төсвийг эргүүлэн татахгүй, төсөвтэй холбоотой алдаа завхралаа засаж завхруулахгүй бол АН цаашид улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжиж ажиллах болно. Бид шийдсэн. Намрын үйл ажиллагаанаас эхлээд сөрөг хүчний үйл ажиллагаанд шилжих цаг үе болсон гэж харж байгаа" гэв.

Селена Гомез, Хэйли Бибер нар хамт зургаа авхуулж олныг гайхшируулав
Селена Гомез, Хэйли Бибер нар хамт зургаа авхуулж олныг гайхшируулав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд