Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон машин мөргөсөн “Ланд 200” машины жолооч эмэгтэй жолооны курст суугаагүй байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас "Тухайн жолооч 29 настай эмэгтэй ямар нэг согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан мөн хааз, тоормосоо андуурсан" гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Харин осол гарахад хэргийн газар дээр байсан иргэн манай сайтад хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Жолооч эмэгтэйг "Ланд 200" автомашинаас нь буулгахад согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан. Хүүхэд нь хүнд бэртсэн. Хэвтээд л байсан. Тэгээд түргэн цагдаагийнхан ирж охиныг авч явсан" гэсэн юм.

Тиймээс бид энэ талаар дахин тодруулахад "29 настай эмэгтэй жолооны курст суугаагүй, жолооны үнэмлэхгүй нэгэн байсан" гэв.

Мөн хохирогч охины биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахыг хүсэхэд "Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул мэдээлэх боломжгүй" гэлээ.

Уг хэргийн талаар ЦЕГ, ТЦА-наас тун удахгүй дахин мэдээлэл өгөх аж.

АН: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, бүх нийтийг ажил хаялтад уриална
АН: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, бүх нийтийг ажил хаялтад уриална
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ