Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, бүх нийтийг ажил хаялтад уриална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

Ардчилсан намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2022.10.17/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс хүргүүлж буй шаардлагыг нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат уншиж танилцууллаа. Тэрбээр "Улс орны эдийн засаг доройтож, өдрөөс өдөрт уруудаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж вальютын ханш өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ААН-үүд үй олноороо хаалгаа барьж байгаад АН төдийгүй нийт иргэд санаа зовж байна. АН ҮБХ-ны намрын анхны хуралдаанаар МУ-ын Засгийн газраас боловсруулсан 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж санал гаргалаа. 2023 оны төсвийн төсөл нь МАН-ын зүгээс 2024 оны сонгуульд бэлтгэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад чиглэсэн луйврын төсөл болсон гэж ҮБХ-ны нийт гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. Төсвийн төслийг дахин хянан боловсруулж өргөн барихыг шаардаж байна" гэлээ.

Иймд тэдний зүгээс дараах шаардлагуудыг хүргүүлж буй аж. Үүнд:

-Нэгдсэн төсвийн 19.6 их наядын бодитой бус нийт орлого, татварын орлогыг нэмэгдүүлэхгүй байх, ард иргэдэд дарамт учруулахгүйгээр бодитой үндэслэл тооцоо хийх,

-Төсвийн 1.5 их наядын алдагдлыг арилгаж, төсвийг тэнцвэржүүлэх

-Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтаас авилга хээл хахууль авах боломжийг арилгах, хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр царцаах, хэмнэгдсэн зардлыг цалин, тэтгэвэр нэмэх, гадаад өр барагдуулах чиглэлд тусгах

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах

-Шаталсан татварын хэмжээг нэмэгдүүлэхийг зогсоох

-Ипотекийн зээлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх

-Төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

-Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох

-Дараах албан тушаалтнуудад хариуцлага тооцох. Үүнд: УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦЕГ-ын Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа.

Шаардлагын хариуг биелүүлээгүй тохиолдолд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах зэрэг шат дараатай арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна гэлээ.

С.Эрдэнэ: Төсвийн хөрөнгөөр анимейшн хийгээд тоглоод сууж байдаг төр, удирдлагатай хол явахгүй
С.Эрдэнэ: Төсвийн хөрөнгөөр анимейшн хийгээд тоглоод сууж байдаг төр, удирдлагатай хол явахгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.