11 мянга гаруй үзмэр бүхий Чингис хааны музей өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогийн Чингис хааны музей нь хуучнаар Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдсан билээ. Үүнтэй холбогдуулан зарим иргэдийн зүгээс Байгалийн түүхийн музейд байсан ховор үзмэрүүд алга байна гэхчлэн сошиалд орчинд шүүмжилж буй.
Иймд уг асуудлыг Соёлын яамнаас тодруулахад "Хуучин Байгалийн түүхийн музейд байсан эртний эд өлгийн үзмэрүүд хуучнаар Лениний музейд бий. Үлэг гүрвэлийн төв музей одоогоор Байгалийн түүхийн музейтэй нэгдэн байрлаж байгаа. Чингис хааны музейд Байгалийн түүхийн музейн үзмэрүүд байх боломжгүй. Байгалийн музейн үзмэрүүд Байгалийн музейдээ л байгаа" гэв.