Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тэмүүлэн: Цугласан нотлох баримтуудыг үндэслэн Ж.Бат-Эрдэнийг баривчилж, 10 гаруй албан тушаалтанг шалгаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай саатуулсан. Тэгвэл уг асуудлаар АТГ-аас мэдээлэл өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Дарханы замын асуудалтай холбоотой хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнд, 2021 онд хэрэг нээж шалгасан АХБ-наас зээл олгосон зам барих багцын ажил, удаах нь 2022 оны нээгдсэн Европын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж байгаа багц ажлуудад шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ тендерийн бичиг баримт боловсруулсан болон сонгон шалгаруулсан мөн хэрхэн зарцуулж байгааг шалгаж байна.

ЗТХ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас сэжигтэнээр 48 цагийн хугацаанд саатуулан, баривчилсан нь үнэн. Өмнө нь Дарханы замтай холбоотой асуудлаар бүх албан тушаалтнуудыг шалгана хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон учир баривчилсан.

Одоогоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан харин нэг холбогдогчийг баривчилсан" гэлээ.

С.Чинзориг. Мах, гурил, нефтийн үнийг тогтворжуулах хууль баталсан ч энэ хууль чинь хэрэгжихгүй байгаа юм бишүү
С.Чинзориг. Мах, гурил, нефтийн үнийг тогтворжуулах хууль баталсан ч энэ хууль чинь хэрэгжихгүй байгаа юм бишүү
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц