Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Нүүрс тээвэрлэлтийг цахимжуулвал гэрээ нь баталгаажаагүй нүүрсийг хилээр гаргахгүй байх боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 25 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Статистикийн тоо мэдээ үзэхээр экспорт өсөөд байдаг. Яг энэ хэмжээндээ нийцсэн валют орж ирж байна уу гэхээр тэр хэмжээнийх нь валют орж ирэхгүй байна. Жишээ нь, Өнгөрсөн сард "Эрдэнэс Тавантолгой" компанийн экспортолсон нүүрсийг аваад үзэхэд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын нүүрс гарсан гэдэг статистик мэдээ байна. Гэхдээ бодитоор нь орж ирсэн мөнгөнийх нь хэмжээг үзвэл 500-600 сая долларын дотор байна. Тэгэхээр бодитоор 3 дахин бага хэмжээний мөнгө орж ирсэн байна. Зөрүүг цэгцэлнэ.

Нүүрс тээвэрлэлтийн бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлж явбал бидэнд маш ойлгомжтой болох боломж бүрдэнэ. Жишээ нь гэрээ нь цахимжаагүй нүүрсийг хилээр гаргахгүй, дугаар бүртгэлтэй, эзэнтэй улстай, ямар чанартай нүүрс гарч байгааг мэдэх бүрэн боломжтой болно" гэлээ.

Б.Лхагвасүрэн: АНУ-ын Төв банкны бодлогын хүү өсч байгаатай холбогдуулан долларын эрэлт нэмэгдэж байна
Б.Лхагвасүрэн: АНУ-ын Төв банкны бодлогын хүү өсч байгаатай холбогдуулан долларын эрэлт нэмэгдэж байна
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.