Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ОХУ-аас УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан учир эхний ээлжид ачааны тарифыг нэмнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр, "Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тариф бага. Улаанбаатараас Эрээн ороход нэг вагон 100 орчим сая төгрөгийн тарифтай. Чойроос Эрээн ороход нэг вагон 70 сая орчим төгрөг байна. Гурван тонн ачааг 70 сая төгрөгт хуваахаар бага тариф гарна. Улаанбаатар төмөр замын тарифтай холбоотойгоор импортын барааны үнэ өсөөгүй. Цементийг энэ тарифаар ачихад бэлэн.

ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан.

Улаанбаатараас Эрдэнэт ороход нийтийн вагон 8,100 төгрөгөөр явж байхад, автобусаар 30,000 төгрөгөөр явж байна. Ийм хямд тарифтай. Улаанбаатар төмөр зам ХНН-т олон жил ачаа үүрүүлж ирсэн. Эхний ээлжид экспортын ачаа, транзит ачаанд илүү тарифыг нэмнэ."гэв.

СУРВАЛЖИЛГА: “Мартагдашгүй намар“-ын нэг өдөр
СУРВАЛЖИЛГА: “Мартагдашгүй намар“-ын нэг өдөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд