Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хар жагсаалтын асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хар жагсаалтын асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өгчээ. Энэ талаар тэрбээр, "И-Монголиа дахь НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсэд иргэдээс Зээлийн мэдээллийн сангийн бүртгэл буюу "хар жагсаалт"-тай холбоотой санал хүсэлт ихээр ирж байна.

Үүнд, бага дүнтэй зээл авсан ч хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар 5 жил хүртэлх хугацаагаар зээл авах эрхээ хязгаарлуулсан иргэд олон байна. Тэдний дотор нэг, хоёр зуун мянган төгрөгийн зээл аваад түүнийгээ дараа нь бүрэн төлсөн ч хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар ипотекийн зээлд хамрагдаж орон байртай болох хүсэл нь талаар болсон залуу гэр бүл ч цөөнгүй байна.

Иймд зээлийн мэдээллийн хар жагсаалтыг хавтгайруулахгүйгээр, нөхцөл байдлыг ялгаж салган, зээлийн мэдээллийн сангийн журмыг илүү уян хатан болгож, иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Асуудал байгаа бол ард нь ШИЙДЭЛ заавал бий. Хамгийн зөв шийдвэр бол иргэдээ сонсож гаргасан шийдвэр байдаг" гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм дулаан. Бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм дулаан. Бороотой
 
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.