Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансуурсан үедээ бусдыг бэлгийн харьцаанд орсонгүй хэмээн уурлаж, хүчирхийлэн амь насыг нь хохироожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сураггүй алга болоод байсан иргэний цогцсыг эзэнгүй хашаанаас олжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нар хэргийн газрын үзлэгийг хийжээ. Үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоосон аж.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгааны улмаас зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Х.Нямбаатар: СХД-ийн зарим хорооны Засаг дарга нар Дубай явсан. Гэхдээ санхүүжилтийг төсвийн хөрөнгөөс гаргаагүй
Х.Нямбаатар: СХД-ийн зарим хорооны Засаг дарга нар Дубай явсан. Гэхдээ санхүүжилтийг төсвийн хөрөнгөөс гаргаагүй
 
Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ
Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.