СХД-ийн Засаг дарга нар бөөндөө Дубай руу аялахаар явсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тэд ямар зардлаар, ямар төсвөөр явсан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Тэгвэл уг асуудалд СХД-ийн намын хорооны дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Миний хувьд гадаадад томилолтоор яваагүй. Хувь хүмүүсийн хоёр, гурваараа нийлж гадаад явах эрх нь нээлттэй. Бүх Засаг дарга нар яваагүй. Цөөн тооны хорооны Засаг дарга нар явсан. Түүнээс биш зохион байгуулалт хийж, санхүүжилтийг нь төсвийн хөрөнгөөс гаргасан зүйл байхгүй" хэмээлээ.