Сэтгэцийн өвчтэй иргэн согтуурсан үедээ хадам дүүгийнхээ байшинг шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо дугаар тоотод манай хадам ах манай байшинг шатаасан байна” гэх дуудлага иржээ. Дуудлагыг шалгахад 42 настай, эрэгтэй Т нь согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан байна. Уг хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс 3 удаагийн ял шийтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болох нь тогтоогджээ.