Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим орчинд “байр түрээслэнэ“, “мотоцикл зарна“ гэх зар байршуулж бусдыг залилсан этгээдүүдийг олж тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сүүлийн үед цахим залилангийн гэмт хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сараас эхлэн фэйсбүүк цахим орчинд “Байр түрээслэнэ” гэх зарыг байршуулж, удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 8 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Мөн 2022 оны зургаадугаар сараас эхлэн фэйсбүүк цахим орчинд “Мотоцикл зарна” гэх зарыг байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 5 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон.

2022 оны 03 дугаар сараас эхлэн 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдийг 2022.09.26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Архангай аймгийн ИТХ шөнийн 02.15 цагт хуралдаж, Засаг даргаа огцруулахаар шийдвэрлэжээ
Архангай аймгийн ИТХ шөнийн 02.15 цагт хуралдаж, Засаг даргаа огцруулахаар шийдвэрлэжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.