Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төлжээ. Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байжээ.

Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч, “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан. Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Б.Батцэцэг: Ерөнхий сайдын зүгээс тавьсан шууд нислэг болон визний асуудлыг Японы Ерөнхий сайд судалж үзэхээр болсон
Б.Батцэцэг: Ерөнхий сайдын зүгээс тавьсан шууд нислэг болон визний асуудлыг Японы Ерөнхий сайд судалж үзэхээр болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.