Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлаад ирсэн. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайдтай уулзсан. Уг уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Монгол, Японы Ерөнхий сайдууд уулзлаа. Уулзалтаар ямар асуудал яригдсан талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ерөнхий сайд нар уулзалтаараа хэд хэдэн асуудлыг хөндөж тавьсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улс Япон улстай цаашид хөгжүүлэх харилцаа, стратегийн хувьд ямар төсөл хөтөлбөрт хамтарч ажиллаж вэ гэдэг зүйлийг товчхон ярьсан. Нэгдүгээрт, Эрчим хүчний салбар, тэр дундаа устөрөгчийн үйлдвэрт гуравдагч тал болж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан.
Хоёрдугаарт, Хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ дэвшил гаргаж ажиллах, Монгол иргэдийг Япон улсад зорчиход визний хөнгөлөлт үзүүлэх, шаардлагыг хялбаршуулах саналыг тавьсан.
-Ерөнхий сайдын тавьсан саналуудад ямар хариу өгсөн бэ?
-Ерөнхий сайдын тавьсан саналуудыг судлахыг холбогдох байгууллагууддаа чиглэл болгож өгнө гэсэн. Мөн аялал жуулчлал, шууд нислэг болон визний асуудлыг мөн судалж, ойрын хугацаанд санал солилцож шийдэл гаргахыг холбогдох байгууллагууддаа үүрэгдэхээр болсон.