Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: 10-16 насны хүүхдүүд бие даан замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөх нь элбэг байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Өнгөрсөн дөрвөн өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1436 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1104 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж бэртсэний 37 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь хохирсон байна.

Хүүхэд өртсөн 15 осол бүртгэгдэж, 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 13 явган зорчигч, 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны байдлаар нь авч үзвэл 10-16 насны 12 хүүхэд байгаа нь бие даан хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийгөө болон бусдад аюул осолтой байдлыг бий болгож байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч байхыг зөвлөж байна.

Монгол охидыг хил дамнуулан худалдсан Сингапурын иргэний талаар мэдээлэл хийнэ
Монгол охидыг хил дамнуулан худалдсан Сингапурын иргэний талаар мэдээлэл хийнэ
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.