Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнгөнчимэг: 2022 оны улсын төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдаалахаар төлөвлөсөн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нүүрсний экспортын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. Тэрбээр "Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд өдөрт 110-120 мянган тонн нүүрс экспортолж байна. Гол боомтуудын нэг болох Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломжтой болсон.

Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтийн хүрээнд нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл бид энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Шинэ сэргэлтийн бодлогод туссанаар Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая.тонн хүргэх зорилт тавьж байгаа. 2022 оны улсын төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдаалахаар төлөвлөсөн

Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн, Булган, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс ачиж буулгах терминал, AGV, боомтуудын зам, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна" гэжээ.

Б.Болор: Сургуульд орлогч захирал гэж байхгүй, сургалтын менежер гэж бий. Одоогоор хүнгүй байгаа
Б.Болор: Сургуульд орлогч захирал гэж байхгүй, сургалтын менежер гэж бий. Одоогоор хүнгүй байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд