Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор: Сургуульд орлогч захирал гэж байхгүй, сургалтын менежер гэж бий. Одоогоор хүнгүй байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, харин тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон.

Харин Ж.Соронзон захирлын ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Манай яамнаас Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болорыг томилсон" гэх мэдээллийг өглөө.

Ингээд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болороос дээрх асуудлыг тодрууллаа.

-Сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон гэх мэдээлэл байна. Ийм зүйл болсон юм уу?

-Тийм асуудал гараагүй.

-Ер нь Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд орлогч захирлын орон тоо байдаг уу?

-Байгаа. Гэхдээ орлогч захирал гэж хэлэхгүй. Албан ёсны нэршил нь сургалтын менежер юм. Миний хувьд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болохоосоо өмнө багшлахынхаа хажуугаар сургалтын менежерийн ажлыг давхар хийдэг байсан.

-Тэгвэл одоо энэ албан тушаалд ямар хүн ажиллаж байгаа вэ?

-Одоогоор хүн байхгүй.

-Орлогч захирлыг хэн томилдог юм бол?

-Орлогч захирал гэхээсээ сургалтын менежер гэж ярих нь зөв. Сургуулийн захирал шууд томилдог.

Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.