Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспорт хагас тэрбум ам.доллароор нэмэгджээ

Огноо
Унших
1 минут 0 секунд

Манай улс оны эхний 11 сард дэлхийн 150 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.6 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөв. Үүнээс экспорт 7.1 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 574.8 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 326.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 212.3 сая ам.доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 97.5 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 208.0 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Сураггүй болоод байсан Чилийн онгоцны хэлтэрхий олджээ
Сураггүй болоод байсан Чилийн онгоцны хэлтэрхий олджээ
 
MEC-ийн судалгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшвэл хамгийн их дэмжлэгтэй байх улстөрчөөр МАН-аас Г.Занданшатар, С.Бямбацогт, АН-аас Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар нэрлэгджээ