Даваа гарагт алга болсон агаарын хүчний онгоцны хэлтэрхийг олсон гэдгээ Чили улсын албаны хүмүүс мэдэгдлээ. 38 хүний бүрэлдэхүүнтэй явсан C-130 онгоцны хэлтэрхийг холбоо тасарсан газраас 30 километрийн зайд хөвж явсныг олжээ.
Онгоц Чилийн өмнөд хэсэгт орших Пунта Арена хотоос Антарктидийн цэргийн баазад тусламж үзүүлэхээр очиж байжээ.
Олдоод байгаа онгоцны хэсгийг шатахууны дотоод савны нэг хэсэг байх магадлалтайг тус улсын Нисэх хүчний удирдагч Эдвардо Москэра лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC